Нэвтрэх Бүртгүүлэх Холбоо барих Санал хүсэлт Үйлчилгээний нөхцөл
1/6 №2019112019 сарын 04 сар
Өмнөх Дараах
Гишүүдийн мэдээлэл / 2018-04-20 Монгол улс ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт махны нийлүүлэлтийг сонирхож байгаагаа илэрхийлэв Монгол улс зөвхөн хөрш мужуудад төдийгүй ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт махан бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг хүсч байна.
Гишүүдийн мэдээлэл / 2018-04-11 ХҮИС-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа МҮХАҮТ, Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль хамтран ажиллах Санамж бичиг бай­гуул­лаа. Санамж бичгийн зорилго нь талуудын тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүх талын судалгаа, шинжилгээ, оношилгоог нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хийх, тэд­гээрийн үр дүнг нь жижиг дунд үйлдвэрлэл эрх­лэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, зөв­лөх үйлчилгээг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэг­жүүлэхэд чиглэх юм.
Гишүүдийн мэдээлэл / 2018-04-11 Хятадын зах зээлд нэвтрэх боломжуудыг танилцуулав МҮХАҮТ-аас гадаад худалдаа, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Эрээн хотын Ардын Засгийн Газар болон Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” хамтран “ Хятад улсын зах зээлд нэвтрэх боломж” сургалт, семинарыг зохион байгууллаа.
Гишүүдийн мэдээлэл / 2018-03-23 Герман багш гар урлалын сургалт явуулав Энэ сарын 19-23-ны өдрүүдэд Архангай аймгийн ноосоор гар урлалын бүтээгдэхүүн хийдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд 4 дэх удаагийн сургалтаа зохион байгууллаа.
Гишүүдийн мэдээлэл / 2018-03-23 Үзэсгэлэн худалдаанд хэрхэн амжилттай оролцох вэ? МҮХАҮТ Монгол Улсад үзэсгэлэнгийн салбарыг анхлан хөгжүүлж өнөөг хүртэл түүчээлэн яваа.
Гишүүдийн мэдээлэл / 2018-03-23 Солонгосын танхимтай Санамж бичигт гарын үсэг зурлаа Монгол болон Солонгос хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор МҮХАҮТ болон Монгол дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (KCCIM)-ууд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.
Гишүүдийн мэдээлэл / 2018-03-14 Санамж бичигт гарын үсэг зурлаа Хэнтий аймгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар Зөвлөлийн гишүүд болон оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх уулзалт, сургалт боллоо.
Гишүүдийн мэдээлэл / 2018-03-14 "Органик Монгол" бичил зээлийн хөтөлбөр зарлагдлаа Монгол Улсад анх удаа хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох МҮХАҮТ, Петровис, Хасбанк, Капитал банк, Макс групп, Энержи ресурс ХХК хамтран байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2009 оноос “Органик Монгол” бичил зээлийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
Гишүүдийн мэдээлэл / 2018-03-14 "Canton fair" олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхоорой МҮХАҮТ, БНХАУ-ын Гуандун мужийн Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 4 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Хятадын хамгийн том экспорт импортын 123 дахь удаагийн “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхох зорилгоор бизнес групп зохион байгуулах гэж байна.
Гишүүдийн мэдээлэл / 2018-03-14 Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохилоо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын хөрөнгийн биржийн байранд “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээ боллоо.
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-23 Бизнесийн зөвлөх үйлчилгээг хамтран хүргэнэ МҮХАҮТ болон “Өү Ар Ди Би Консалтинг” компани хамтран “Бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-15 “Mongolian exporters-2018” цахим каталог гарлаа МҮХАҮТ-аас экспортлогчдыг шинэ зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, зах зээлээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, гадаад түнштэй холбох зорилгоор Монгол Улсын засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Мongolian exporters-2018” цахим каталог
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-15 Казахстаны Үндэсний танхимтай Санамж бичиг байгууллаа МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Бүгд Найрамдах Казахтсан Улсын Үндэсний Танхим /АТАМЕКЕН/-ын Менежмэнтийн удирдах зөвлөлийн дэд дарга Элдар Жумагазиев нар 2 дугаар сарын 7-нд Астана хотноо Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-09 Магадлан шалгаж, нотолгоо гаргана Танд хандсан Танхимын үйлчилгээнүүдийн нэг нь экспорт импортын барааны магадлан шалгах үйлчилгээ юм.
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-06 Монгол-Чехийн бизнесийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр ярилцлаа МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийтой хоёрдугаар сарын 6-нд уулзлаа.
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-02 Үйлдвэрлэл технологийн паркт инкубатор төв байгуулна Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Үйлдвэржилт 21:100” дэд хөтөлбөр, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар хөгжил үйлдвэрлэл технологийн парк” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулагдсан.
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-02 Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган болно МҮХАҮТ-ийн дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлийн шинэ оны анхны хурал болж, 2018 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлав.
Гишүүдийн мэдээлэл / 2018-02-02 Бүсгүйчүүд нэгдэж бизнесийг дэмжинэ МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл Монголд үйл ажиллагаа явуулдаг Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо.
Гишүүдийн мэдээлэл / 2018-01-25 Арбитрын шийдвэр дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрөгддөг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр юм.