Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ шинэчлэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн урилгаар 4 дүгээр сарын 25-26 өдрүүдэд айлчиллаа.
Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин албан ёсоор угтаж хэлэлцээр хийлээ. Энэхүү хэлэлцээрийн үеэр Монгол улс, БНХАУ-ын хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт МУ-ын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны сайд Жунь Шан нар гарын үсэг зурлаа.
“Монгол Хятадын Экспо” гуравдах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны удирдлагаар энэ жилийн 9 дүгээр сард ӨМӨЗО-ны Хөххот, Улаанцав хотуудад үзэсгэлэн яармаг, хурал форум, соёлын солилцоо, аялал жуулчлалын зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.