Нэвтрэх Бүртгүүлэх Холбоо барих Санал хүсэлт Үйлчилгээний нөхцөл
1/6 №2019112019 сарын 04 сар
Өмнөх Дараах
  • Эхлэл
  • Төр засаг
    Мэдээ, мэдээлэл Ярилцлага Нийтлэл
  • Бизнес, эдийн засаг
    Мэдээ, сурвалжлага Бизнес эвент Бизнес кафе Ярилцлага
  • Онцлох бизнес
    Старт ап Монгол брэнд Бизнес санаа Бизнес завсарлага
  • Гишүүдийн мэдээлэл
    Салбар Танхим Шинэ гишүүд Гишүүдийн аялал Түншлэлийн талбар
  • Гадаад мэдээ
  • Бусад
    ”Invest pro Mongolia” сэтгүүл ”Бизнес ба Хөгжил” сэтгүүл
Шинээр олгож буй зээлийн хэмжээ өмнөх сараас буурчээ
Төр засаг / 2019-03-23

Монголбанкнаас 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараар хязгаарлаад байгаа бөгөөд шийдвэрийн дүнд зээлийн нийлүүлэлт бизнест шилжинэ гэж үзэж байна.

Дотоодын томоохон банкууд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүнүүд гаргаж байна. Тухайлбал, ХААН банкны гаргадаг “Шуурхай бичил зээл” сүүлийн үед эрэлт ихтэй байгаа юм. Энэ төрлийн зээлийн хүү сарын 1.7-2.0 хувь бөгөөд 18 сарын хугацаатай, хөдлөх хөрөнгө барьцаалан олгох юм.

Мөн Худалдаа, Хөгжлийн банк бичил бизнес эрхлэгчдэд зориулсан сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлжээ. Хөдлөх хөрөнгөө барьцаалаад нийт 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжийг олгоод байгаа юм. Энэ төрлийн зээлийг жижиглэн болон бөөний худалдааныхан түлхүү сонирхож байгааг тус банкнаас  мэдээллээ.

Харин Хасбанк бичил бизнесийн зээл санал болгож байна. Зээлийн хугацаа 36 хүртэл сар, дээд хэмжээ нь 30 сая төгрөг хүртэл байх боломжтой юм. 2018 онд худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оноос 9.3 хувиар өсөж, 17.2 их наяд төгрөг болжээ. Энэ хугацаанд эдийн засаг 6.9 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалыг даваад байгаа юм.

2019 оны нэгдүгээр сард банкны салбараас шинээр олгосон зээлийн 29 хувь буюу хамгийн их хэмжээний зээлийг худалдааны салбарт олгосон байна. Харин гурван хувийг уул уурхай, 4.2 хувийг барилгын салбарын компаниудад олгожээ.

Нийт шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх сараас 48 хувиар буурч, 1.5 орчим их наяд төгрөг хүрээд байгаа аж.

share tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд businesstimes.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ
Эдийн засгийн бодлогын чуулган боллоо Төр засаг / 2019-04-29
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2021 оноос бондын өр төлж эхэлнэ Төр засаг / 2019-04-29
Монгол Хятадын Экспог 9 сард зохион байгуулна Төр засаг / 2019-04-29
Вашингтон хотноо “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарлаа Төр засаг / 2019-04-26
Ажил олгогчдод сөргөөр нөлөөлж буй заалтуудыг эргэн харахыг хүсэв Төр засаг / 2019-04-18
Компанийн нэрийг цахимаар авах боломжтой Төр засаг / 2019-04-17

Маркетингийн Газар: (976) 7010-9090

Сонины редакци: (976) 11-325374

Зохиогчийн эрх © 2018 он. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.