Нэвтрэх Бүртгүүлэх Холбоо барих Санал хүсэлт Үйлчилгээний нөхцөл
1/6 №2019112019 сарын 04 сар
Өмнөх Дараах
  • Эхлэл
  • Төр засаг
    Мэдээ, мэдээлэл Ярилцлага Нийтлэл
  • Бизнес, эдийн засаг
    Мэдээ, сурвалжлага Бизнес эвент Бизнес кафе Ярилцлага
  • Онцлох бизнес
    Старт ап Монгол брэнд Бизнес санаа Бизнес завсарлага
  • Гишүүдийн мэдээлэл
    Салбар Танхим Шинэ гишүүд Гишүүдийн аялал Түншлэлийн талбар
  • Гадаад мэдээ
  • Бусад
    ”Invest pro Mongolia” сэтгүүл ”Бизнес ба Хөгжил” сэтгүүл
ОХУ-аас урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авахаар болов
Төр засаг / 2019-03-23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Москва мужийн “Московский конный завод №1” адуу үржүүлгийн аж ахуй, “Наро-Осановский” сүүний аж ахуйд тус тус зочиллоо.

“Московский конный завод” үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров төлөөлөгчдийг үржүүлгийн газрын үйл ажиллагаа, барилга байгууламжтай танилцуулж, өөрсдийн үржүүлж буй зарим цэвэр цусны адууг үзүүлж сонирхуулав.

“Московский конный завод №1” адуу үржүүлгийн газар анх 1924 онд байгуулагдсан бөгөөд Москва мужийн хамгийн том, цэвэр үүлдрийн адуу үржүүлгийн газар юм. Тус үржүүлгийн газарт Орлов, Орос болон Тракенен үүлдрийн адууг  үржүүлэхээс гадна жилийн дөрвөн улиралд морь сонирхогчдын морьдыг чүчээний болон тордох үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнээс гадна хүүхэд багачуудыг багаас нь адуунд элэгтэй, морь унах, асрах ур чадвар  эзэмшүүлэх зорилгоор төлбөргүй дугуйлан хичээллүүлдэг аж.

Үүний дараа “Наро-Осановский” сүүний аж ахуйд зочлов. Тус сүүний аж ахуй нь өөрийн эзэмшлийн 4000 га газарт үнээний ферм, сүү, сүүн бүтээгдэхүүний цех, хүнсний ногоо болон малын тэжээл тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна. Үнээний ферм нь өдөрт 60 тонн сүү гаргаж авах хүчин чадалтай аж. Түүнээс гадна сүүнийхээ тодорхой хэсгийг боловсруулан өдөрт 10 тонн тараг, цөцгий, зөөхий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Москва мужийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлдэг.

Ч.Улаан сайд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хийсэн уулзалтаар Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх анхаарч дэмжихийг хүслээ.

ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, манай улсын “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг үргэлжлүүлэх, ОХУ руу хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

Түүнчлэн айлчлалын үеэр Мал, эмнэлгийн Ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төв”-өөс мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг худалдан авах гэрээ байгуулав.

share tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд businesstimes.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ
Эдийн засгийн бодлогын чуулган боллоо Төр засаг / 2019-04-29
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2021 оноос бондын өр төлж эхэлнэ Төр засаг / 2019-04-29
Монгол Хятадын Экспог 9 сард зохион байгуулна Төр засаг / 2019-04-29
Вашингтон хотноо “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа гарлаа Төр засаг / 2019-04-26
Ажил олгогчдод сөргөөр нөлөөлж буй заалтуудыг эргэн харахыг хүсэв Төр засаг / 2019-04-18
Компанийн нэрийг цахимаар авах боломжтой Төр засаг / 2019-04-17

Маркетингийн Газар: (976) 7010-9090

Сонины редакци: (976) 11-325374

Зохиогчийн эрх © 2018 он. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.